GrapeSEED-ийн ертөнцөд тавтай морилно уу?
Бид 50 гаруй жилийн турш нэг л эрхэм зорилгод хөрөнгө оруулсаар ирсэн билээ. Энэ бол ирээдүй хойч үеийн амжилт юм. Хүүхдийнхээ ирээдүй хойчийн амьдралыг илүү гэгээлэг сайхан байлгах гэсэн эцэг эхчүүдийн хүсэл мөрөөдөлд итгэл найдвар бэлэглэж, багш нарыг амжилттай сайн ажиллахад шаардагдах сургалтын материал хэрэглэгдэхүүнээр бид хангаж байна.
Ази, Африк, Европ, АНУ-ын алинд ч англи хэл
бол амжилтанд хүрэх гайхалтай давуу тал юм.
- Энэ нь хүүхдэд мэдлэгийнхээ цар хүрээг тэлэх боломж олгодог.
- Энэ нь тэдний цааш суралцах үүд хаалгыг нээж өгдөг.
- Энэ нь тэднийг өөртөө итгэх итгэлтэй болгодог.
- Энэ нь амьдралынх туршид амжилттай байх боломжийг бий болгодог.
GRAPESEED
АРГАЗҮЙ
Хэлзүйн дүрэм, бүтцийг цээжлэхийн оронд ойлголт, үгсийн сан, үг хэллэг, утга санааг практикт ашиглахад анхаардаг.
Сурагчид англи яриаг сонсоод эх хэлрүүгээ орчуулалгүй ойлгож бодсоноо шууд ярьж сурдаг. GrapeSEED нь англи хэлийг амьдралын өдөр тутмын хэрэглээ, баяр хөөр болгох замаар сургалтыг сонирхолтой болгодог. GrapeSEED нь хүүхдэд энгийнээр, тогтмол давталтаар сурах арга барилд нь тохируулж тэдэнд урам зориг төрүүлж, чөлөөтэй ярих чадварыг богино хугацаанд эзэмшүүлнэ.
GRAPESEED
БҮТЭЦ
GrapeSEED нь ойлгох, ярих, унших, бичих зэрэг харилцааны цогц чадварыг сурагчдад эзэмшүүлнэ.
Сурагчид англи хэлний үг хэллэгийг сонсож, дуу авиаг үйл хөдөлгөөнтэй холбож ойлгож эхэлдэг. Тэдгээрийг хэлж сурах хүртлээ дуу авиаг дуурайж хэлдэг. Сурагчид үг хэллэгийг сайн сонсож (хүлээн авах), хэрэглэхийн хэрээр (илэрхийлэл) хурдан бөгөөд амархан санаж, сурсан ойлголт үг хэллэгээрээ ( чөлөөтэй ярих чадвар) бусадтай харилцана.
GrapeSEED хөтөлбөрөөр суралцахад гарах үр дүн
1. СОНСОХ, ОЙЛГОХ, ХАРИУЛАХ ЧАДВАР
GrapeSEED-ийн сурагчид ойлгох, сонсох чадвараа хөгжүүлэхийн тулд олон төрлийн ярианы дасгал дадлагаар идэвхтэй хичээллэдэг.
Үүнд:
- Англи хэлний дуудлага, үгс, мөн мэндчилгээг ялгаж зөв дуудна.
- Мэдээлэл авах, асуудал шийдэх, хөгжилдөх, талархах, хүндэтгэх гэх мэт харилцааны олон өөр өнгө аясыг сонсоод ойлгодог болно.
- Үгсийг үйл хөдлөл, зурагтай нь харьцуулж утгыг нь таамаглаж өөртөө дүгнэлт хийнэ.
- Бусдын өгсөн мэдээлэл, тавьсан асуултыг ойлгоно.
2. ЗӨВ ЯРИХ ЧАДВАР
GrapeSEED-ын сурагчид тогтмол баяжиж буй үгийн сангаа ашиглан олон төрлийн хүмүүстэй ярьж, ярих чадварт суралцдаг.
Үүнд:
- Харилцааны явцад өөрийгөө илэрхийлж, хэлний чадвараа сайжруулах үйл ажиллагаанд оролцоно.
- Шинээр сурсан үг, хэллэгээ ашиглан ойлгосон зүйлийнхээ талаар бусадтай яриа өдөж эхлүүлнэ.
- Харилцаж буй хүндээ тохируулан ярианы сэдвээ сонгож, өөрчилнө.
- Ярих үедээ зөв тохирсон үгсийг сонгож ярих нь улам сайжирна.
3. УНШИХ, УНШСАНАА ОЙЛГОХ ЧАДВАР
GrapeSEED-ээр сурагчид үгийн баялгаа ашиглан унших, дуулах, асуултад хариулах, асуулт асуух зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд оролцох ба энэ явцад тэдний унших, уншсанаа ойлгох, сонсох чадвар нь хөгждөг.
Үүнд:
- Бодит амьдралын жишээн дээр утга төгөлдөр ярих дадлага хийснээр үгийн сангаа баяжуулна.
- Чангаар уншиж, уншсан эхийнхээ утга санааг ярилцах замаар үгийн сангаа нэмэгдүүлнэ.
- Авиа зүйн мэдлэгээ ашиглан шинээр сурсан үгэндээ задлал хийнэ.
БИЧИХ ДАДАЛД СУРАЛЦАХ
Бичих дасгал ажлаар сурагчид бичиж сурах сууриа зөв тавьж хөгжүүлдэг.
Үүнд:
- Үсэг, тоог агаарт бичиж сурна.
- Цагаан толгойн үсгүүдийг зурлагын дагуу зөв, цэвэрхэн бичнэ.
- Багшийн дуудсан өгүүлбэрүүдийг цээжээр бичиж сурна.
- Санаагаа ойлгомжтой буюу тодорхой болгохын тулд өөрийн бичсэнээ хянаж, засаж сайжруулдаг болно.
GRAPESEED ХӨТӨЛБӨР
ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД
Хүүхдүүдэд хэл сургахад багш нарт төрөл бүрийн сургалтын хэрэглэгдэхүүн хэрэг болдог. Сургалтын хэрэглэгдэхүүн бүр өөрийн зорилготой бөгөөд хэл сурах үүд хаалгыг нээдэг.
Англи хэлний сургалтын хэрэглэгдэхүүн хэсэг нь багш сурагчдын сургах, сурах явцыг хөнгөвчилж өгдөг.