GrapeSEED гэр бүлийн шинэхэн гишүүн болох LittleSEED буюу, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд тусгайлан зориулсан цоо шинэ сургалтын хөтөлбөртэй танилцана уу.
GrapeSEED гэр бүлийн нэг хэсэг болох LittleSEED хөтөлбөр нь 3-4 настай бяцхан сурагчдад англи хэлний анхан шатны мэдлэгийг танилцуулна. LittleSEED-ийн тусламжтайгаар хүүхэд тань хамгийн чухал дуу авиа, үг хэллэг, харилцааны илэрхийллийг хөгжөөнтэй /зугаатай, үйл хөдөлгөөнтэй хэлбэрээр суралцах болно.
БЯЦХАН УХААЛАГ ТАРХИЙГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД
ЗӨВ ЦАГИЙГ БАРЬЖ АВ
Эцэг эхчүүд хүүхдийнхээ бага балчир насанд англи хэлний мэдлэгт цаг зав зарцуулж байгаа нь ухаалаг, оновчтой хэрэг мөн:
АНГЛИ ХЭЛИЙГ ЗӨНГӨӨРӨӨ СУРАХ НЬ
LittleSEED заах арга нь хүүхдэд англи хэлийг уламжлалт арга барилаас илүү хурдан сурахад тусалдаг. Учир нь хүүхдүүд дуу дуулах, тоглох, харилцах явцад сурдаг байна.
Зөнгөөрөө амжилтанд хүрэх боломж:
Аяндаа хэл эзэмших үйл явцаар, хэлний шат ахих үе бүрийг зөв зохистой цагт эхлүүлэн хүүхдийн хүсэл тэмүүллийг өдөөж, дүрэмд үндэслэсэн арга барилаар бус стресс багатай\дарамтгүйгээр илүү түргэн амжилтад хүрэх болно.
Сургалтын янз бүрийн хэлбэрүүд:
Үйл хөдөлгөөн, дуу, уншлага, зэрэг илүү олон хэлбэрийг ашигласан сургалтын олон төрлийн хэлбэр, хэв маяг нь хүүхдэд амжилтанд хүрэх, хөгжилтэй байх боломжийг олгодог.
Хөгжилтэй бөгөөд сонирхолтой хөтөлбөр:
Хөтөлбөр өөрөө олон янзын, заах арга барилтай тул хүүхдүүд сонирхож, идэвхтэй оролцсоноороо завгүй байж сурахаас өөр аргагүй байдалд хөтлөгддөг.
Багш, сурагчид аль аль нь амжилтанд хүрдэг:
LittleSEED нь багшийн үйл ажиллагааг тодорхой, хичээл бүрээр заах багшийн сургалтын материалаар хангаж, мэргэжлийн сургалтуудыг цахимаар сурах зэргээр багшийн үйл ажиллагааг бодитоор дэмждэг.
БЯЦХАНSEED ХӨТӨЛБӨР
Багшийн заах материалууд
Хүүхдүүд хэл сургахад багш нарт төрөл бүрийн сургалтын хэрэглэгдэхүүн хэрэгтэй гэдгийг GrapeSEED-ийнхэн мэднэ. Сургалтын хэрэглэгдэхүүн бүр өөрийн зорилготой бөгөөд энэ бүгд хэл сурах үүд нээж өгдөг.
Англи хэлний хөтөлбөрийн хэрэглэгдэхүүн нь GrapeSEED-ийн сурагч нэг бүрт хэл заахыг хэрхэн хөнгөвчилснийг хараарай.