Амжилтад хөтлөх технологи
Хүүхдүүд сургууль дээрээ эсвэл гэртээ гээд хаана ч байсан Грейпсийд хөтөлбөр нь тэднийг амжилттай суралцах бүх нөөц бололцоогоор хангадаг.
Хүүхдэдээ туслан дэмждэг эцэг эхчүүд амжилттай суралцахад нь ихээхэн хувь нэмэр оруулдаг.
Эцэг эхийн сайт нь хүүхдийнхээ сурч боловсорч буй байдлыг хянаж, Грейпсийд хөтөлбөрийн талаар олон төрлийн хэрэгтэй мэдээллийг олж авах боломжийг олгодог. Мөн түүнчлэн татаж авах боломжтой хүүхдээ дэмжиж болох олон хуудаснууд болон бүлэг сэдвийн бүрийн мэдээллийг агуулсан Эцэг эхийн захидал бий. Эдгээр мэдээлэл, эх сурвалжуудыэ тусламжтайгаар хүүхдийнхээ сурч байгаа зүйлсийг харах, сурах үйл явцад нь хамтран оролцох боломжтой.
Сурагчийн аппликейшн нь нарийн боловсруулсан тоглуулах жагсаалт бүхий өдөр бүр системтэйгээр тогтмол сонсох боломжоор хангадаг. Сурагчид сонсголоо тогтмол хийснээр тэмдэгт болон эвлүүлдэг тоглоомын хэсгүүд цуглуулна. Энэ нь хүүхдүүдэд өөртөө итгэлтэйгээр, илүү эрч хүч урам зоригтойгоор зорилгодоо хүрэхэд нь тусална.
Манай сургалтын хөтөлбөр нь голчлон багш сурагчийн хоорондын харилцаанд анхаардаг боловч сурагчид гэртээ эсвэл гадуур явж байхдаа ч суралцах боломжоор хангадаг.
Грейпсийд Сурагчийн Апп нь сурах нөхцөлийг маш сайн бүрдүүлж өгдөг. Андройд болон Apple-н төхөөрөмж дээр ажилладаг бөгөөд технологийн хүчийг ашиглан сурагчдад хүссэн газраасаа хөгжилтэй, сонирхолтойгоор суралцах боломжыг олгодог.
Бүх эцэг эхчүүд хүүхдийнхээ юу сурч байгаа талаар мэдэхийг мөн тэдэнд тусалхыг хүсдэг гэдгийг бид мэднэ.
Сурагчдын оролцоог нэмэгдүүлэхийн тулд Сурагчийн аппликейшн нь эцэг эхчүүдэд сонсгол хийх сануулга илгээдэг. Олон ажилтай завгүй үед эдгээр мэдэгдэлүүд нь эцэг эхчүүдэд хүүхдэдээ тусалхад дэмжлэг болно.
Гар утас байхгүй эсвэл ажиллахгүй гээд олон шалтгаанаар сонсголоо хийх боломжгүй байлаа ч та сурагчийн сайтыг ашиглах боломжтой. Сурагчийн аппликейшний вебэд суурилсан энэхүү хувилбар нь сурагчдад сонирхолтой, хөгжилтэйгээр сурах боломжийг нь тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Гэхдээ үүнийг интернет хөтөч дээр ажиллуулах боломжтой.