Багшийн сургалт, дэмжлэг
Грейпсийдийн сургагч багш нь хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарыг хангах, сургалтын үр дүнг өндөр байлгахын тулд багш нартай хамтран ажилладаг. Бидний сургалтын үйлчилгээ нь сурагчдыг амжилтанд хүргэх аялалд багш нарыг бүрэн бэлтгэх, дэмжихэд зориулагдсан болно. Багшийн сургалт дэмжлэгт дараах зүйлс багтана:
Багшийн сургалт
Заах арга зүйн суурь сургалт
Заах арга зүйн суурь сургалт нь багш нарыг грейпсийд хөтөлбөрөөр хичээл заахад нь бэлтгэдэг бөгөөд сургалтын материалуудыг хэрхэн үр дүнтэй хэрэглэх ур чадвар, суурь мэдлэгийг олгодог.
Грейпсийд суурь ойлголт
Грейпсийд суурь ойлголтын талаарх бичлэгүүд нь багш нарт Грейдсийд хөтөлбөрийн үндсэн суурь ойлголтуудыг хүргэхэд чиглэсэн зайлшгүй үзэх шаардлагатай онлайн сургалт юм.
Багшийн дэмжлэг & Хичээлд анализ хийх
Багшийн дэмжлэг нь Грейдсийд хөтөлбөрийн хэрэгжилтийг стандартын дагуу явуулахад чиглэсэн. Дэмжлэгт зөвлөх туслах, хичээл хамтран заах, хичээлд анализ хийх, мэргэжлийн сургалт зэрэг багтана.
Багшийн мэргэжил дээшлүүлэх & Сургалтын сайт
Багш нар Грейпсийд хөтөлбөрийг илүү үр дүнтэй өгөөжтэй заахад чиглэсэн, өөрийн ур чадвараа сайжруулах боломж бүхий онлайн сургалтууд болон иж бүрэн видео санд хүссэн үедээ нэвтрэх боломжтой. Хичээлийг хэрхэн үр дүнтэй явуулах вэ зэрэг сэдвүүдийг хамардаг.